2016-11-15 - Эсийн бүтэц
Эсийн бүтэц Эс бол бие махбодын бүтцийн болон үйл ажиллагааны үндсэн нэгж юм. Эс нь орчноосоо эсийн мембранаар тусгаарлагдах бөгөөд гэрлийн микроскопоор харахад бөөм, цитоплазмаас тогтсон байдаг. Эсийн доторх бодисуудыг нийтэд нь протоплазм гэдэг. Энэ нь ус,эрдэс бодис, уураг, өөх тос,нүүрс уснаас тогтоно. Эсийн 70-80%-ийг ус эзэлнэ. Эрдэс бодист кали, магни,фосфор,хүхэр,бикарбонат, бага хэмжээний натри,хлор,кальци байна. Уураг нь эсийн 10-20%-ийг эзэлнэ. Энэ нь бүтцийн материал болох төдийгүй, бөмбөлөг хэлбэртэй,фэрмент байдлаар байна. Ихэвчлэн уураг нь эсэд бүтцийн бүрдэл маягаар полимер хэлбэрээр оршино. Уураг нь эсийн доторх шингэнд ууссан байдлаар байхаас гадна эсийн мембранаар нэвчсэн уургийн хэсэг болж,эсийн дотор талд наалдуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь эс дээрх бодиссуудтай харилцан үйлчлэлцэж, химийн урвалыг хурдасгагч болдог. Өөх тос мембранд фосфолипид, холестерол,гликолипид гэсэн хэлбэрээр байна. Эдгээр нь усанд уусдаггүй учир эсийн доторх бодисыг гаднах шингэнээс нь тусгаарлах хориг болдог. Эдэд байдаг өөх болох триглицрид буюу саармаг өөх нь их хэмжээтэй, эдийн жингийн 95%-ийг эзэлнэ. Цаашид биед өөх байдлаар нөөцлөгдөж, бие махбодын энергийн эх үүсвэр болно. Нүүрс ус нь эсэд маш бага үүрэгтэй. Нүүрс усны нэг хэлбэр болох гликопротейн нь эсийн тэжээлд гол үүрэгтэй. Хүний ихэнх эс нүүрс усыг их хэмжээгээр нөөцөлдөггүй.Гэвч нүүрс ус нь глюкоз хэлбэрээр эсийн гаднах шингэнээс эсэд ордог. Нүүрс ус нь бага хэмжээгээр эсэд глюкозын уусдаггүй хэлбэр гликоген байдлаар хадгалагдана. Энэ нь бие махбодын энергийн эх үүсвэр болдог.